Шкаф / Гардероб · 2025
«Зайсан» гардероб өрөө
18м² тусдаа гардероб өрөө — 42 шургуулга, шилэн витрин, арлан суудал.
- Ангилал
- Шкаф / Гардероб
- Байршил
- Зайсан, Улаанбаатар
- Гүйцэтгэсэн он
- 2025
- Хугацаа
- 5-6 долоо хоног
- Өртөг
- 21 сая ₮ — 28 сая ₮
Ашигласан материал
- Байгалийн шпон
- Шилэн хаалга
- LED гэрэлтүүлэг
Ажлын тухай
Тусдаа хувцасны өрөөг бүрэн зохион байгуулах даалгавар. Гутлын хэсэгт налуу тавиур, цүнхний хэсэгт тохируулж болох таслагч, үнэт эдлэлд нь хилэн доторлогоотой шургуулга хийсэн. Хаалга бүр нээгдэхэд LED автоматаар асдаг. Төвийн арлан суудлын дотор улирлын хувцасны хадгалалт нуугдсан.