A HOME · Бидний тухай
«Амьд орон зай»
Бүтээсэн орон зайн шийдэл бүр түүнийг хэрэглэж буй хүний амьдралыг илүү тухтай, цэгцтэй болгох учиртай бөгөөд бид үүнийг сэтгэл, мэргэжлийн ур чадвараар бүтээдэг.
Жинхэнэ утгаараа «Гэр» байхын утга учир: мод, төмөр, хавтан зэргийг эвлүүлээд орхичихсон биш, харин кофе, гэр бүлийн инээд хөөр, амьдралын түүх шингэж байдаг орон зай юм.
Бидний баримталдаг зарчим
Таныг сонсож, орон зайг тань ойлгоно
Захиалагч бүрийн зан араншинд яг таарсан амьтай тавилгыг бид урладаг.
Хамтын бүтээл
Энэ бол зөвхөн бидний хийсэн ажил бус, харин таны хүсэл сонирхол, бидний сэтгэл хоёр нийлсэн амьдралын тань салшгүй хамтын бүтээл юм.
Хуурамч амлалт үгүй
Бид хэзээ ч хоосон амлалт өгдөггүй бөгөөд захиалагчийнхаа төлсөн үнэ цэнэ бүрийн хариуд бодит чанарыг өгдөг.
Бидний ажиллах аргачлал
Сонсож, судлаад 3D дизайн
Таны хүсэлт болон орон зайг сонсож судлаад 3D загвар дизайн гаргана.
1–3 хоногӨндөр чанартай үйлдвэрлэл
Чанарын өндөр түвшинд, өөрсдийн үйлдвэрт үйлдвэрлэнэ.
14–45 хоногМэргэжлийн угсралт
Мэргэжлийн өндөр түвшинд манай баг угсарч хүлээлгэн өгнө.
2–7 хоног«A HOME»-ийн үүслийн түүх
Гараас эхэлсэн өв
«A HOME»-ийн үүсгэн байгуулагч бага насаа модны үнэр, хөрөөний чимээ, хадаас ба шурагны дунд өнгөрүүлсэн нэгэн билээ. Төмрийн дархан Гунгаагийн хүү, алтан гарт мужаан Алтангэрэлийн гэр бүлд төрж өссөн түүний хувьд энэхүү уран салбарт хэрхэн сэтгэлээ зориулдгийг харж өссөн нь амьдралынх нь хамгийн том сургууль байв.
Залуудаа «Үе дамжсан энэ ажил миний замаас өөр байж магадгүй» хэмээн бодож, олон салбарт хүч үзэж байсан ч өссөн орчны нөлөө, цусанд нь байсан өгөгдөл түүнийг хэзээ ч орхиогүй юм. Загвар дизайн, орон зайн зохион байгуулалт, тавилга чимэглэл л түүнд хамгийн том баяр баясгаланг бэлэглэж байлаа.
Хожим нэгэн мэргэжилтэнтэй ярилцан суухад тэрээр: «Айлд ороход хоосон орон зайд ямар өнгө, загвартай тавилга яаж байрлах нь нүдэнд чинь шууд төсөөлөгддөг үү?» хэмээн асуухад, нөгөө мэргэжилтэн нь «Үгүй ээ, зураг гарсны дараа л ойлгодог» гэж хариулжээ. Хүн бүр өөр шиг нь орон зайг харж, төсөөлж чаддаг хэмээн итгэж явсан тэрээр бусдад хамгийн сайн хийж өгч чадах зүйл нь орон зайн тохижилт ба тавилга байсныг сая нэг гүн ойлгосон юм.
Ийнхүү өвлөгдөн ирсэн ур ухаанаа хөгжүүлэхээр сэтгэл шулуудаж, анхны 6 сард дөнгөж 2 сая төгрөгийн төсөвтэйгээр нэг өрөөнд сийлбэр хийж ажлын гараагаа эхлүүлж байв.
Өнөөдөр бид олуулаа болж, өөрсдийн үйлдвэр, агуулахтайгаар цэцэглэн хөгжиж байгаагийн хамгийн том үндэс нь бидэнд итгэсэн захиалагчид, аав ээж, гэр бүл, хамтран дэмждэг ах дүүс болон дэмжин зогсох анд нөхдийн чин сэтгэл, итгэл юм.
Түүнчлэн бид итгэл хүлээлгэсэн олон олон захиалагчийнхаа өргөө хойморыг сэтгэл шингээн урласаар байгаа нэгэн итгэл үнэмшил дор нэгдсэн хамт олны сэтгэл, чадвар, уур амьсгал, хөдөлмөр, тэмүүлэх хүслээр энэхүү «A HOME» брэндийг улам бүр бүтээсээр байна.
Бидний итгэл ба үнэт зүйл
Тавилга биш, «Амьд орон зай»
Хүмүүс тавилгыг ихэвчлэн дэлгүүрээс «бэлэн бараа» худалдаж авч байгаа шиг хүлээж авдаг. Харин бидний хувьд тавилга бүр түүнийг хэрэглэж буй хүний амьдралын хэв маягийг судалж, яг түүнд зориулж гаргасан хувь хүний цогц шийдэл (custom solution) байх ёстой гэж үздэг.
“Хайр дурлал, өглөөний кофе, гэр бүлийн инээд хөөр, амьдралын түүх шингэсэн орон зай — энэ бол жинхэнэ утгаараа Амьд орон зай юм.”
Чанарын баталгаа
Эрүүл мэндэд хортой, стандартын бус хавтан болон цавуу ашиглахгүй. Эрмэг наалтыг (laser) бүх талаас нь хийж, хэрэглэгчийн аюулгүй байдлыг үйлдвэрлэл, материалын сонголтоос эхлэн анхаарч хамгийн сайн түвшинд ажилладаг.
Бидний ажиллаж буй орчин
Найрсаг харилцаа, ажилчдын өндөр бүтээмж, бүх ажилчдын дотоод сэтгэл зүй болон хүнд ачаалалтай үеийн биеийн ядаргааны үед мэргэжлийн зөвлөхүүдтэй хамтран ажилладаг.